Ханхүү Харри, Меган Маркл нар өөрсдийн хааны гэр бүлийн албан ёсны үүрэггүй гишүүний статусыг тодруулсан Букингемийн ордны захидал урьдчилан мэдэгдэлгүйгээр гарсанд гайхсан байна.
Букингемийн ордон есдүгээр сарын 7-нд гаргасан удирдамжийн захидалдаа Сассексийн гүн, гүнгийн авхайн одоогийн статусыг дахин тодруулжээ. Хаан Чарльзын нэрийн өмнөөс гаргасан уг захидлыг Харригийн багт мөн хүргүүлсэн байна.
Гэвч хосын хэвлэлийн төлөөлөгч мягмар гаргийн өглөө тэдэнд захидлын талаар урьдчилан мэдэгдээгүйд бага зэрэг гайхсан гэж мэдэгджээ.
Хосын ойрын эх сурвалжийн мэдээлснээр, тэдний баг захидлыг Их Британийн цагаар 13:59 цагт хүлээн авч, 20 минутын дараа зарим асуудлыг тодруулах хүсэлтээ Букингемийн ордонд хүргүүлсэн байна. Тухайлбал, уг удирдамжийг хэдийнэ бусад талд тараасан эсэхийг асуужээ.
Мөн өдрийн 15:09 цагт тэд уулзалттай байсан ханхүү Харрид захидлын талаар мэдээлж, зарим асуудлаар тодруулга хүссэнээ хэлсэн байна. Гэвч ердөө хоёр минутын дараа буюу 15:11 цагт захидлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тараасан талаар мэдэгджээ.
Букингемийн ордны захидалд Харри, Меган нарыг “хувь иргэд” гэж тодорхойлсон бөгөөд тэд HRH буюу “Эрхэм дээдэс” цолыг ашиглах эрхгүй хэвээр болохыг дурдсан байна.
Уг тодруулгыг Сассексийн гүн, гүнгийн авхайн Их Британид буцаж ирсэнтэй холбоотойгоор хааны гэр бүлийн статусын талаар “олон тооны хүсэлт” ирсэнтэй холбон гаргажээ.
Харри, Меган нар 2020 оны нэгдүгээр сард хааны гэр бүлийн нэрийн өмнөөс албан ёсны үүрэг гүйцэтгэхээ больсон. Түүнээс хойш тэд хааны гэр бүлийн ажил үүрэг гүйцэтгэдэг гишүүдэд тооцогдохгүй болсон бөгөөд энэ статус өөрчлөгдөөгүй гэж захидалд онцолжээ.
Мөн тэдний буяны үйл ажиллагаа нь хувийн шинжтэй бөгөөд хувийн иргэний хувиар хэрэгжүүлдэг гэж тодотгосон байна. Товчхондоо, тэдний байр суурь арилжааны болон буяны үйл ажиллагаа эрхэлдэг хувийн иргэдийнхтэй адил гэж Букингемийн ордон тайлбарлажээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/meghan-markle-prince-harry-colombia-visit-2018-090826-1-316442d3e816405da47e621fb251b13e.jpg)
Харри, Меган нар хүүхдүүд болох 7 настай хунтайж Арчи, 5 настай гүнж Лилибет нарын сургуулийн бэлтгэлтэй холбоотойгоор наймдугаар сард Их Британид буцаж ирсэн бөгөөд Лондоны гаднах хувийн байранд байрлаж буй гэх мэдээлэл байгаа аж.
Үүний зэрэгцээ Харригийн Их Британид байх үеийн төрөөс санхүүжүүлдэг хамгаалалтыг буцаан олгох тухай олон жил үргэлжилж буй маргаантай холбоотойгоор гэр бүлийн аюулгүй байдлыг шийддэг албан ёсны хороо энэ долоо хоногт хуралдахаар болжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/meghan-markle-prince-charles-prince-harry-trooping-the-colour-2018-090826-1-b2745c8bee754d478d49d5ac286c4b6e.jpg)
Букингемийн ордон "Уг захидал нь шинэ бодлого биш, харин Харри, Меган нар 2020 онд хааны гэр бүлийн ажил үүргээс татгалзах үед тохиролцсон нөхцөлийг дахин сануулсан зүйл" гэж тайлбарласан байна.
Харин Харри Их Британид буцаж ирснийхээ дараа өөрийн дэмждэг буяны байгууллагуудтай холбоотой хэд хэдэн арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ. Тэдгээрийн дотор Invictus Games-тэй холбоотой үйл ажиллагаа багтсан байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/king-charles-sandringham-flower-show-090826-1-0b7ac3d688f8483d86c5be7ef0500617.jpg)
Эх сурвалж: PEOPLE