УИХ-ын ээлжит бус чуулганы даваа гаргийн нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг холбогдох байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулъя. Стандарт, техникийн зохицуулалтын тохирлын үнэлгээний зохицуулалтын тухай хуулийг төслийг Засгийн газраас 2026 оны долдугаар сарын 6-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүн 2026 оны долдугаар сарын 22-нд өргөн мэдүүлснийг Хүний хөгжил, нийгмийн байнгын хороонд шилжүүллээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчлэн найруулсан төслүүдийг Х.Ганхуяг нарын гишүүд 2026 оны наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 24-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсан найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд 2026 оны наймдугаар сарын 25-нд өргөн мэдүүлснийг  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай Үндэсний баялгийн сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2026 оны есдүгээр сарын 2-нд өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.