ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлэв.

Уулзалтын үеэр Орос, Монголын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд түвшинд хүрсэн тохиролцоонуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарал хандуулсан байна.

Түүнчлэн эрчим хүч, тээвэр, дэд бүтэц болон бусад салбар дахь ирээдүйтэй төслүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ.

Путин провёл встречу с премьер-министром Монголии на полях ВЭФ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын уулзалтын өмнөх мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ахлуулсан төлөөлөгчид Дорнын эдийн засгийн форумд ийнхүү зургаа дахь удаагаа оролцож байгаа аж.

Энэ нь Ням-Осорын Учрал Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан тушаалыг хүлээн авснаас хойш ОХУ-д хийж буй анхны айлчлал болж байна. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурлын даргын албыг хашиж байхдаа ОХУ-ын Холбооны Хурлын хоёр танхимын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт хийхээр Москвад айлчилж байв.

Оросын тал Монголтой харилцах харилцааг тэргүүлэх чиглэл гэж үзэж байна

Кремлийн мэдээлэлд Монгол Улстай хөгжүүлж буй түншлэлийг ОХУ-ын Азийн чиглэлийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн онцолсон байна.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын түвшний харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа, яам, агентлагуудын шугамаар хэрэгжүүлж буй харилцан ажиллагаа өргөжиж байгаа аж.

Путин встретился с премьером Монголии на ВЭФ

Монголын төлөөлөгчид Дорнын эдийн засгийн форум болон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үйл ажиллагаанд тогтмол оролцдог.

Мөн Кремль ОХУ-ын Буриад, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү, Красноярскийн хязгаар болон Тува зэрэг бүс нутгууд Монголын талтай идэвхтэй хамтран ажиллаж буй талаар мэдээлжээ.

Үүний зэрэгцээ хоёр улс НҮБ, ЕАБХАБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллага, талбарын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж, олон талт арга хэмжээний үеэр хоёр талын уулзалтуудыг зохион байгуулж буй юм.

ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн

Путин встретился с премьером Монголии на полях ВЭФ

Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхийлөгчийн олон улсын харилцааны асуудал хариуцсан туслах Юрий Ушаков, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайд Алексей Оверчук болон ОХУ-ын Алс Дорнод дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев нар багтжээ.

Мөн Тээврийн сайд Андрей Никитин, Эрчим хүчний сайд Сергей Цивилев, “Оросын төмөр замууд” компанийн тэргүүн Олег Белозёров, “Росатом”-ын ерөнхий захирал Алексей Лихачёв, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин нар оролцсон байна.

Путин провел встречу с премьером Монголии на полях ВЭФ

Эх сурвалж: ТАСС

Н.Учрал: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Сайн мэдээтэй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал уулзалтын дараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр "ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Сайн мэдээтэй. Уулзалтаар Монгол Улсын эдийн засагт чухал хоёр асуудлаар ярилцлаа.

Нэгдүгээрт, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны Түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснийг Ерөнхийлөгч В.В.Путин онцоллоо. Евразийн зах зээл нь 180 сая хэрэглэгчтэй. 6 их наяд ам.долларын эдийн засагтай.

Үндэсний үйлдвэрлэгчдийн 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евразийн зах зээлд гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтэрнэ. Үр дүнд нь хувийн хэвшлийн экспорт, ажлын байр, орлого өснө.

Хоёрдугаарт, Монгол Улсын түлш, шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар Ерөнхийлөгч В.В.Путинтэй ярилцлаа. Нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлд нааштай хариу авлаа.

Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд ярилцсан асуудлуудыг бодит ажил болгож, үр дүнд хүргэхэд Засгийн газар онцгой анхаарна. Хэлэлцээр бүр Монгол Улсад бодит үр дүн авчрах ёстой" гэв. 

May be an image of text