Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны есдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд болох Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцохоор өнөөдөр өглөө мордлоо. 

Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргав.

Монгол Улс тус чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэх юм байна.

Мөн чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.