Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Гүйцэтгэх засаглал энэ өдрийн хуралдаанаараа:
- -Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай,
- Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсийн тухай,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.