Сагсан бөмбөгийн од Леброн Жеймс эхнэр Саванна Жеймсийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж, түүнд зориулан хайр дүүрэн мэндчилгээ дэвшүүлжээ.
Саванна Жеймс наймдугаар сарын 27-нд 40 нас хүрсэн бөгөөд 41 настай Леброн түүнд зориулан өөрийн Instagram хуудастаа мэндчилгээгээ нийтэлсэн байна.
Тэрбээр өөрийн болон Саваннагийн улаан хивсний ёслолд оролцож буй зургийн хамт “Төрсөн өдрийн мэнд хүргэе, миний хатан хаан!!! Бид бүгд чамайг баярлуулахад бэлэн байна! Ялангуяа би"” хэмээн бичжээ.
Мөн Леброн “Өнөөдөр болон цаашид чамд ирэх бүх хайр, сайхан бүхнийг чи хүртэх эрхтэй. Чамдаа хязгааргүй их хайртай” хэмээн сэтгэлээ илэрхийлсэн байна.

Хосын алдартай найз нөхөд ч Саваннагийн төрсөн өдрөөр түүнд мэндчилгээ дэвшүүлжээ. Тэдний дунд Real Housewives of Atlanta шоуны оролцогч Нене Ликс болон WNBA-ийн тоглогч Наташа Клауд нар байсан аж. Мөн сагсан бөмбөгийн од Кэйтлин Кларк, олимпын аварга Ша’Карри Ричардсон нар Леброны нийтлэлд “лайк” даржээ.
Леброн Жеймсийн карьерын дараагийн алхам
Леброн Жеймс өнгөрсөн долдугаар сард NBA-д дээд амжилт тогтоох 24 дэх улиралдаа Филадельфиа 76ерс багт нэгдэхээ зарлаж, сагсан бөмбөгийн хорхойтнуудыг гайхашруулсан бэилээ.
Тэрбээр долдугаар сарын 24-нд X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ улирал дуусах үед зодог тайлна гэж бодож байсан ч шийдвэрээ гаргахад цаг хугацаа хэрэгтэй байсныг хэлжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(799x0:801x2):format(webp)/lebron-james-la-lakers-la-clippers-072726-330075c51f8449f5a89f379dfb3a2ffa.jpg)
Леброн “Би энэ тоглоомд үнэхээр хайртай хэвээрээ. Надад өгөх зүйл илүү байна” хэмээн онцолсон байна. Мөн тэрбээр энэ шийдвэрээ “сүүлчийн шийдвэр” хэмээн тодорхойлж, мөнгө эсвэл гэр бүлийн төлөө бус, дахин аваргын цом хүртэхийн төлөө өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэр “Би одоо ч золиос гаргаж, хөдөлмөрлөж, өрсөлдөж, ялалт байгуулахыг хүсэж байна. Дахин нэг аваргын цом хүртэх тэр мэдрэмжийг мэдрэх боломжийн төлөө тоглохыг хүсэж байна” гэж хэлсэн байна.
Леброн мөн Филадельфи 76ерс багийг аваргын төлөө өрсөлдөхүйц баг болгоход хувь нэмрээ оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: PEOPLE