УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудад оршин суугаа монголчуудтайгаа уулзав. Тэрбээр "Европт ажиллаж амьдарч буй 70 шахам мянган монгол иргэдийн маань төлөөлөл анхны гадаад айлчлалаа Люксембург, Бельги улсад хийж европт зорчих монгол иргэдийн визийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж тавьсанд талархаж байна.

Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд 1 тэрбум ам долларын зээл олгох болсонд баяртай байна.

Бенилюксийн орнууд монгол жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг болсон. Мөн Европт амьдарч буй иргэддээ төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа..

May be an image of text

Түүнчлэн дэлхийн  монголчуудын анхдугаар фестивалийг энэ жил Брюссельд амжилттай зохион байгуулсан. Монгол хэл бичиг, өв соёл, дуу бүжиг,  хөгжим, монгол тоглоом наадгай үндэсний спортоо зааж сургах, европт эх орноо сурталчлах хэрэгцээ шаардлага өндөр байгааг дуулгасан.

Тиймээс Бельгид төрөл бүрийн сургалт болон соёл спортын арга хэмжээ явуулах Монгол  соёлын төвтэй болох, одоо үйл ажиллагаа явуулж буй 3 монгол сургуульд УИХ, Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

May be an image of one or more people and text

Мөн дэлхийд тэргүүлэгч Бельгийн их дээд сургуульд монгол залуусаа тэтгэлэгтэй сургах, гадаадад буй иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын асуудалд анхаарал хандуулах талаар саналаа хэлж байна.

Иргэдийнхээ тавьсан асуудал бүрийг судлан үзэж нааштай шийдвэрлэх, тухайлбал оршин суугаа оронтой нь нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж тэтгэвэр авах боломжийг нь бүрдүүлэх, эрүүл мэндээ хамгаалах боломжоор хангах, эх орондоо  эргэж очих үед нь ажил бизнесийг нь дэмжих, сурч мэдсэн туршлагыг нь монголд нутагшуулах бодлогын асуудалд гишүүдийнхээ хамт анхаарч ажиллана" гэв. 

May be an image of one or more people

May be an image of text

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text

May be an image of dais and text

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text

May be an image of text

May be an image of crowd