Тайж хайрхны бэлд болж буй “Нүүдэлчин” фестивалийн онцлох үйл ажиллагааны нэг нь монгол хорхогийг Гиннест бүртгүүлсэн явдал байлаа.

Монгол хоолыг тэр дундаа хорхогийг дэлхий нийтэд сурталчилж, 1000 хүн нэгэн зэрэг хорхог хийснээр албан ёсоор Гиннест бүртгүүлэв. Энэхүү үйл ажиллагаанд 330 сум, хилийн цэрэг, Батлан хамгаалах салбар, Монголын ресторануудаас мэргэжлийн тогоочид оролцсон юм.

Хүнсний аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг Гиннесийн байгууллагаас зөвшөөрсөн эрүүл ахуйн байцаагчид хянав.

Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч М.Баасандорж “Монголын үндэсний хоол, идээ ундааг Гиннест бүртгүүлэх үйл ажиллагаа болж байна. Энэ хүрээнд монгол үндэсний хоол хорхог, үндэстэн ястнуудын цай, цагаан идээг хамруулж байгаа юм. Энэ үйл ажиллагаад 350 тогооч албан ёсоор бүртгүүлж, хорхог хийлээ.

Гиннест бүртгэхийн тулд MNS стандартаас гадна олон улсын ISO стандартыг нэн тэргүүний шаардлага болгосон. Мөн мэргэжлийн тогооч, эрүүл ахуй, ур чадвар зэрэг өндөр зэрэглэлийн шаардлага тавьж байгаа юм. Түүнчлэн техник технологийн дэвшлийг давхар хянасан” гэв.

No photo description available.

Хорхог нь Монгол үндэсний битүү хоол юм. Хорхог нь махан хоолны хүндэтгэлийн зоогт багтах бөгөөд боодогтой нэн төстэй. Хорхог, боодог хийх үйл явц ерөнхийдөө ойролцоо.

Галд улайсгасан чулууг ашиглаж тогоо, саванд хийж махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Хорхогны халуун чулууг гартаа атгах, үнэрийг авах нь хий хуй, ядаргаанд тустай гэж үздэг.

No photo description available.

May be an image of crowd and text

May be an image of one or more people and text