Аделийн хувьд алдарт дуучин Селин Дион уран бүтээлийнх нь том урам зориг болсон уран бүтээлчдийн нэг ажээ. Дион Harper’s Bazaar сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимсэнтэй холбогдуулан Адель ярилцлага өгөхдөө “Миний баллад дууны хайр түүнээс шууд өвлөгдөн ирсэн гэж хэлж болно. Тэр их драматик, харин би ч бас драмын хатан хаан байх дуртай” хэмээн ярьсан байна.
Адель, Селин Дион нар 2017 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр Дион тухайн үед Аделийн “Hello” дууг оны шилдэг дууны шагнал хүртэхэд шагналыг нь гардуулж байжээ.
Тэд 2024 онд дахин сэтгэл хөдөлгөмөөр уулзсан байна. Тэр үед Дион Аделийн Лас-Вегас дахь тоглолтыг үзэхээр гэнэт хүрэлцэн ирэхэд Адель тайзан дээрээс бууж, түүнийг хараад нулимс дуслуулан тэвэрчээ.
Адель дараа нь Селин Дионы өмнө тоглолтоо хийдэг байсан Колизейд бараг хоёр жил тоглож буй бөгөөд “Лас-Вегаст тоглохдоо зөвхөн энэ танхимыг л хүсэж байсан. Учир нь, энэ газар түүнд зориулан баригдсан” хэмээн бичсэн байна.
Харин Селин Дион ирэх сараас Парист олон тоглолт хийхээр бэлтгэж буй бөгөөд тоглолтууд 2027 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх аж. Тэрбээр ярилцлагадаа олон жилийн турш тайзнаас хөндийрсний эцэст шүтэн бишрэгчидтэйгээ дахин уулзаж, “Тэднийг ямар их санаснаа харуулах ямар нэгэн зүйл өгөхийг хүсэж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: PEOPLE