Ирландын алдарт дуучин Ронан Китинг Монголд анх удаа аялан тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан наймдугаар сарын 23-ны ням гарагт болох KHARKHORUM Festival-д оролцохоо зарлаж, Монголын үзэгчидтэй уулзах гэж байгаадаа маш их догдолж буйгаа хуваалцав.

Тэрбээр “Монголд анхны тоглолтоо хийх гэж байгаадаа үнэхээр их догдолж байна! Наймдугаар сарын 23-ны ням гарагт KHARKHORUM Festival-д надтай нэгдээрэй. Тасалбар худалдаанд гарсан шүү” хэмээн мэдэгджээ.

Ронан Китинг дэлхий даяар танигдсан "Boyzone" хамтлагийн гол гишүүдийн нэг. Түүний соло уран бүтээлүүдээс “When You Say Nothing at All”, “Life Is a Rollercoaster”, “If Tomorrow Never Comes” зэрэг хит дуунууд нь олон орны сонсогчдын дуртай, чихэнд хоногшсон бүтээл болсон билээ.

Түүний Монголд хийх анхны тоглолт энэ жилийн KHARKHORUM Festival-ийн онцлох мөчүүдийн нэг болох нь дамжиггүй. 🔥

📅 2026 оны наймдугаар сарын 23, ням гараг

📍 Улаанбаатар хот
🎤 KHARKHORUM Festival
🎟️ Тасалбар худалдаанд гарсан

Ронан Китингийг Монголын тайзнаа анх удаа амьдаар нь харах нь ээ!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Монголдоо хамгийн урт дижитал дэлгэцийг босгож буй 
KHARKHORUM Visual Art & Music Festival

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигдсан KHARKHORUM Visual Art & Music Festival энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Ази, Европыг холбосон Хархорум хотоос сэдэвлэсэн тус фестиваль салбартаа танигдсан DJ, продюсерүүд болон олон улсын нэр бүхий уран бүтээлчдийн хамт жил бүр онцлог хөтөлбөрийг хүргэн ажилласаар Монгол дахь электроник хөгжмийн хамгийн том фестиваль болж үргэлжилсээр байна.

Энэ удаагийн фестиваль "TIME" сэдвийн хүрээнд наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд явагдах бөгөөд дараах шинэчлэлтүүдийг багтаажээ.

Илүү том, илүү сүрлэг орон зай: Өмнөх гурван удаагийн наадмыг "Steppe Arena"-д зохион байгуулж байсан бол энэ жил хамрах хүрээгээ тэлж, илүү олон үзэгч хүлээн авах боломжтой задгай талбайд буюу Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.

Тойрон үргэлжлэх дижитал бүтээл: Шоу бүхэлдээ 360 градус тойрон үргэлжлэх 300 метрийн урттай дэлгэцээр гарах бөгөөд тайз засал, гэрэл тусгалт, дуу дүрсний гүйцэтгэлийг олон улсын түвшинд тохируулан бэлтгээд байна. 12 метрийн өндөртэй уг дэлгэцээр дижитал бүтээлүүд үргэлжлэх бөгөөд Монголд анх удаа уг хэмжээний бүтээн байгуулалт болж байгаа нь онцгой билээ.

2 өдөр 2 өөр хөтөлбөр: Жил бүр фестивалийн онцлогийг багтаасан хөтөлбөрүүд танилцуулагддаг бөгөөд энэ жил мөн сонирхолтой хөтөлбөр хүлээгдэж байна.

300 метрийн урттай дэлгэцээр 360 градус тойрсон дижитал арт

Монгол Улсад визуал арт, тэр дундаа дижитал бүтээлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр хөгжиж буй бөгөөд уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна түүнийг хүргэж буй технологийн шийдлүүд ч мөн өрсөлдөхүйц болсоор байна.

Энэ дунд электроник хөгжмийн салбарт жил бүр өөрсдийгөө баталж яваа KHARKHORUM фестиваль өнгөрсөн гурван жилийн хугацаанд Steppe Arena-д зохион байгуулагдсан. Энэ жилээс зай талбайг илүү томруулан, үзэгчдэд хүртээмжтэй, мөн илүү тухтай байлгах үүднээс Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

Фестивалийн төв тайзыг тойрон үргэлжлэх 12 метрийн өндөртэй 300 метрийн урттай дэлгэц нь талбайг бүтэн тойрч, KHARKHORUM-ын танил болсон дижитал бүтээлүүдийн хамт үзэгчдийг хүлээн авах аж.

Энгийн дэлгэцэн дээрх дүрснээс ялгаатай нь 12 метрийн өндөртэй дэлгэцэн дээрх дүрс бодит хэмжээнээсээ хэд дахин том харагддаг буюу илүү сүрлэг мэдрэмж өгдгөөрөө онцлогтой.

Хөгжмийн дуугаралтын хувьд Cinematic Orchestral дуугаралттай бөгөөд зөвхөн хавтгай аялгуу гэхээс илүүтэй тухайн бүтээлийн уур амьсгал, сэтгэл хөдлөл, үйл явдлыг өгүүлэмжтэйгээр илэрхийлэх болно.

Ингэснээр тайзан дээр тоглож буй уран бүтээлч тус бүрийн онцлогийг агуулсан дижитал бүтээл тасралтгүй үргэлжилж, цуурайтай дуугаралт нь орон зайн гүнзгий мэдрэмж төрүүлэх юм.

Орчныг цоо шинээр босгож, дижитал бүтээл тасралтгүй үргэлжлэх орчинд салбартаа танигдсан уран бүтээлчдийн хөгжмийг амьдаар нь сонсох орон зайг улам тухтай, улам сүрлэг болгож буй нь энэ жилийн томоохон онцлогуудын нэг бөгөөд KHARKHORUM фестивалийн давуу талуудын ч нэг билээ.