Домогт теннисч Серена Уильямс талбайдаа дахин гарч, бэлтгэл хийж буй бичлэгээ хуваалцжээ. Тэрбээр наймдугаар сарын 12-нд Instagram-ийн сторидоо талбай дээр бэлтгэл хийж буй бичлэгээ нийтэлсэн байна.
Өдгөө 44 настай тамирчин тод цэнхэр өнгийн леггинс, цагаан өнгийн урт ханцуйтай спорт цамц өмсөн, өөр рүү нь шидсэн теннисний бөмбөгүүдийг амархан буцаан цохиж байжээ.
23 удаагийн “Их дуулга”-ын ганцаарчилсан төрлийн аварга Серена Уильямс зургадугаар сарын 1-нд зодог тайлсан шийдвэрээсээ буцаж, мэргэжлийн теннист эргэн ирэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/Serena-Williams-on-the-tennis-court-081226-1-1cd04bddafc24ee693e58cd371ed05bc.jpg)
Үүний дараа тэрбээр зургаадугаар сарын 30-нд “Уимблдон”-д бараг дөрвөн жилийн дараа анх удаа “Их дуулга”-ын тэмцээнд оролцож, Австралийн 20 настай Маяа Жойнттой тоглосон. Серена гурван сетийн тоглолтод 6-3, 6-7, 6-2 гэсэн харьцаатайгаар хожигдсон байна.
“Уимблдон”-ы дараа Серена өвдгөндөө гэмтэл авчээ. Тэрбээр долдугаар сарын 4-нд Instagram-д нийтэлсэн постдоо гэмтлийнхээ талаар мэдээлж, эгч Венус Уильямстай хосын төрөлд тоглох байсан тэмцээнээсээ аргагүй шалтгаанаар хасагдсанаа мэдэгдсэн аж.
Серена “Хосын тоглолтоос хасагдахаас өөр аргагүй болсон нь сэтгэл эмзэглүүлж байна. Дахин тэмцээнд оролцохоор эргэн ирсэн нь миний хувьд үнэхээр том бэлэг байсан.
:max_bytes(150000):strip_icc():focal(399x0:401x2):format(webp)/Serena-Williams-on-the-tennis-court-081226-ae3e84cd98e84f62972adc2645f66b51.jpg)
Венустай дахин хамт тоглох боломж надад маш их үнэ цэнтэй байлаа. Би бэлтгэлээ хангахын тулд чадах бүхнээ хийсэн ч харамсалтай нь өвдөг маань одоогоор тэмцээнд оролцоход бэлэн биш байна” хэмээн бичжээ.
Сарын дараа эгч дүүс “Cincinnati Open” тэмцээний хосын төрөлд оролцох эрхийг тусгай урилгаар авчээ. Тус тэмцээн наймдугаар сарын 8-нд эхэлсэн бөгөөд 23-ныг хүртэл үргэлжилнэ. Серена, Венус нарын хосын төрөлд хамтдаа тоглосон хамгийн сүүлийн тоглолт 2022 оны АНУ-ын нээлттэй тэмцээн байжээ.
Серена охинтойгоо хамт талбайд
Теннист эргэн ирснээсээ хойш хоёр хүүхдийн ээж Серена бэлтгэл хийж буй үеийнхээ гэр бүлийн зураг, бичлэгүүдийг мөн хуваалцсаар байгаа юм. Тухайлбал, наймдугаар сарын 2-нд тэрбээр теннисний талбай дээр сунгалтын дасгал хийж байхдаа хоёр настай охин Адирагаа дээрээ суулгасан өхөөрдөм зургаа нийтэлжээ.
Серена Уильямс болон түүний нөхөр, технологийн бизнес эрхлэгч Алексис Оханян нар Адира болон найман настай Олимпиа хэмээх хоёр охинтой.
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/Serena-Williams-on-the-tennis-court-with-Adira-Ohanian-081226-9a8abb87ff10412ba1929b26a92a764e.jpg)
Мөн “Уимблдон”-ы өмнө Серена хоёр охинтойгоо хамт теннисний талбай дээр сууж буй зургаа нийтэлж, “@wimbledon энэ өдрүүдэд арай өөр харагдаж байна” хэмээн тайлбарласан байна.
Серена “Уимблдон”-д тоглосныхоо дараа хожигдсон хэдий ч нөхөр Алексис Оханян нь түүнийг “урам зориг өгөгч” хэмээн магтаж, гэр бүлээрээ түүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: PEOPLE