Өдгөө 61 настай, Британийн жүжигчин бүсгүй Элизабет Херли "Austin Powers: International Man of Mystery, Bedazzled" зэрэг кино болон "The Royals" телевизийн цувралд тоглосноороо алдаршсан. Тэрбээр мөн усны хувцасны загвар зохион бүтээгч бөгөөд өөрийн нэрийн Elizabeth Hurley Swimwear брэндтэй.
Херли баасан гарагт далайн эрэг дээр өөрийн усны хувцасны загварыг өмсөн, далайн давлагаан дундуур алхаж буй зургаа сошиал хуудастаа нийтэлсэн нь гайхах зүйл биш юм. Тэр зургаа “Амьдрал бол далайн эрэг ❤️” гэсэн утгатай тайлбартай нийтэлжээ.
Элизабетын хүү Дэмиан Херли ээжтэйгээ усны дусал шиг адилхан
Элизабетын хүү Дэмиан Херли ээжтэйгээ усны дусал шиг адилхан төрхөөрөө байнга хүмүүсийн анхаарлыг татдаг. Хүүгийнхээ 24 насны төрсөн өдөрт зориулж Элизабет бага байх үеийнх нь зургийг болон сүүлийн үеийн зургийг хамтад нь нийтэлжээ.
Хоёулаа авахуулсан зураг дээр тэдний нүүр царай үнэхээр гайхмаар адилхан харагдаж буй юм. Элизабет “Миний амьдралын гэрэл болсон хүүдээ 24 насны төрсөн өдрийн мэнд хүргэе. Чи миний №1 хүн хэвээрээ, үүрд. Хайртай шүү” гэж бичжээ. Харин Дэмиан “Ээж ээ, би ч бас танд хайртай. Үүрд таны ихэр” гэж хариулсан байна. ❤️
Дэмиан ээжийнхээ найз залуу Билли Рэй Сайрусыг дэмждэг
Зул сарын баярын үеэр Дэмиан ээжийнхээ найз залуу болох кантри хөгжмийн дуучин Билли Рэй Сайрустай хамт ээжийгээ дэмжиж байжээ. Элизабет, Билли Рэй хоёрын харилцаа олон нийтэд анх 2025 оны Улаан өндөгний баярын үеэр тодорхой болсон байна.
Дэмиан Херли ямар ажил хийдэг вэ?
Дэмиан загвар өмсөгчөөр ажиллахаас гадна кино найруулагч, зохиолч болохоор карьер хөөж байгаа аж. Тэр 2026 оны хоёрдугаар сард "The Standard" сонинд өгсөн ярилцлагадаа “Би найман настайгаасаа эхлээд богино хэмжээний кино зохиож, найруулж ирсэн. Гэр бүл, найзуудаа бүгдийг нь кинондоо тоглуулж, багагүй зовоодог байсан” гэж хошигнон ярьжээ.
Тэрбээр багадаа кино хийхдээ хүмүүсийг тоглуулахын тулд байнга “дайчилдаг” байсан бөгөөд Хью Грант, Элтон Жон, Дэвид Лири, Денис Лири, Жоан Коллинз зэрэг ээжийнхээ алдартай найз нарыг хүртэл кинондоо оролцуулдаг байснаа дурссан байна.
Эх сурвалж: PARADE