Телевизийн од Ким Кардашьяан болон реппер Канье Уэст нарын 13 настай охин Норт Уэст шинэ дуугаараа олны анхаарлыг татав. Түүний “Aishite” нэртэй дуу ганцаардал, урвалт, ашиглуулсан мэт мэдрэмжийн тухай өгүүлж байгаа нь шүтэн бишрэгчдийг нь санаа зовниход хүргэжээ.
Дууны клипэнд Норт хоосон сургууль, тоглоомын газарт харанхуй, өвөрмөц хэв маягтайгаар гарч ирдэг. Тэр цэнхэр үс, тод нүүр будалт, хар өнгийн хувцсаараа өөрийн шинэ дүр төрхийг бүрдүүлсэн байна.
Дууны үгэнд “Намайг зүгээр л хайрла, хүн бүр надаас урвадаг” хэмээн дуулж, ганцаардал болон хүмүүст итгэхэд хэцүү байгаагаа илэрхийлжээ.
Олон шүтэн бишрэгч нь түүний үгийг анхааралтай сонсох хэрэгтэй гэж үзэн, Нортод хайр, дэмжлэг хэрэгтэй байж магадгүй гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Харин зарим нь өсвөр насанд хүчтэй сэтгэл хөдлөл, өөрийгөө хайх үе байдаг бөгөөд Норт хөгжмөөр дамжуулан өөрийгөө илэрхийлж буйг дэмжсэн байна.
Энэ дуу нь Нортын хамтарч хийхээр төлөвлөж байсан Kimokawaii Tour цуцлагдсаны дараа гарч байгаа ч түүний хөгжмийн замнал үргэлжилсээр буй юм. Ээж Ким Кардашьяан охиныхоо уран бүтээлийн зориг, өөртөө итгэх итгэлийг нь үргэлж дэмждэгээ өмнө нь хэлж байжээ.
Эх сурвалж: PARADE