Рассел Кроу олон цагийг фитнесст өнгөрүүлсний үр дүнгээ гайхуулж байна. Өдгөө 62 настай, “Nuremberg” киноны гол дүрийн жүжигчин, Оскарын шагналт жүжигчин өнгөрсөн жил 50 фунт (ойролцоогоор 23 кг) жин хасч, илүү эрүүл амьдралын хэв маягийг сонгожээ.

Тэрбээр зөв зохистой хооллож, фитнесст тогтмол хичээллэж байгаа аж. Шинэ зургандаа Кроу биеийн тамирын заалны толины өмнө инээмсэглэн зургаа авахуулж, томорсон хоёр толгойт булчингаа (biceps) харуулжээ.

Тэрбээр “Дрю МакИнтайртай хамт фитнест байна. Сайн залуу, үнэхээр энгийн сайхан хүн. The Last Druid киноны зураг авалтаа дөнгөж дуусгаж байна. Бид Испанид тавдугаар сараас хойш зураг авалт хийж байна. Nuremberg кинонд Херманн Гёрингийн дүрийг бүтээснээс хойш хоёр жил болжээ.

Испанийн үзэсгэлэнт нарлаг газар урт, хөлс асгаруулсан өдрүүд өнгөрүүлсэн нь үнэхээр том урам зориг болсон. Би үргэлж хэлдэг: өөрчлөлт гэдэг нэг өдрийн дотор гардаг зүйл биш. Бага багаар, алхам алхмаар хийсэн жижиг өөрчлөлтүүдийн үр дүнд бий болдог. Тууштай байдал бол таны найз юм” гэжээ.

Түүний одоогийн зургийг Кроугийн 2023 оны зурагтай харьцуулахад маш их ялгаатай харагдаж байна. Учир нь, тэр "Nuremberg" кинонд Херманн Гёрингийн дүрд тоглохын тулд зориудаар нэлээд жин нэмжээ.

Кроу хүү Теннисонтойгоо хамт фитнесст хичээллэжээ

Өнгөрсөн сард Кроу өөрийн хүү Tennyson Crowe-ийн 20 насны төрсөн өдөрт зориулсан сэтгэл хөдөлгөм мэндчилгээгээ Twitter/X дээр хуваалцжээ. Хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь аав, хүү хоёрын фитнесст авахуулсан зураг байж. Тэд хоёулаа том булчингаа гайхуулан зэрэгцэн зургаа авахуулсан бөгөөд сошиал хэрэглэгчид тэдний биеийн галбирыг ихэд магтжээ.

Кроу зургийнхаа тайлбарт “20 жилийн өмнөх өнөөдөр өглөөний 07.07 цагт энэ гайхалтай залуу бидний амьдралд ирсэн. Төрсөн өдрийн мэнд, Тенни” гэж бичсэн байна.

Image

Зургуудад аав хүү хоёр ижилхэн урт үс засалттай, инээмсэглэсэн байдалтай харагдаж буйн зэрэгцээ хамтдаа морь унаж буй зураг болон Кроу хүүгээ нялх байхад нь тэвэрсэн хуучны зураг багтжээ.

Рассел Кроу хэрхэн жингээ хассан бэ?

2024 онд Кроу одоогийнхоосоо ойролцоогоор 50 фунт илүү жинтэй байжээ. Тэрбээр арваннэгдүгээр сард алдарт "The Joe Rogan Experience" подкастад оролцох үеэрээ хэрхэн илүүдэл жингээ хассан тухайгаа ярьсан байна.

Кроу Жо Роганд “Nuremberg киноны зураг авалт дуусахад би 126 кг байсан. Харин одоо 100.9 кг болсон” гэж хэлжээ. Тэрбээр "Хооллолт болон дасгал хөдөлгөөндөө анхаарснаас гадна жин хасах үйл явцад Роганы танилцуулсан Ways2Well нэртэй эрүүл мэндийн платформ ихээхэн тус болсон" гэж ярьсан байна.

Тус платформ цусны шинжилгээ, дааврын тэнцвэржүүлэлт, үүдэл эсийн эмчилгээ, пептидийн эмчилгээ зэрэг үйлчилгээ санал болгодог гэж тайлбарлажээ.

Кроу “Би шинжлэх ухааны нарийн хэсгийг сайн мэдэхгүй ч мөр, өвдөг болон судсаар хийлгэдэг эмчилгээний бодит үр дүн нь миний биеийн үрэвслийг багасгасан явдал. Би олон жилийн спортын гэмтэл, үе мөчний үрэвсэлтэй” гэж ярьжээ.

Эх сурвалж: PARADE