Сүхбаатар төмөр замын боомтоор шатахууны импорт хэвийн үргэлжилж байна. 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр 22 вагон буюу 2220 тонн, 8 дугаар сарын 2-ны өдөр 64 вагон буюу 2940 тонн Аи-92 автобензин тус тус Монгол Улсад орж иржээ.

Ингэснээр хоёр өдрийн хугацаанд нийт 86 вагон буюу 5160 тонн Аи-92 автобензин импортоор нийлүүлэгдсэн.  Энэ нь манай улсын ердийн хэрэглээний ойролцоогоор 2-5 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ юм.

Импортлогдон ирсэн шатахууныг Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөнүүдэд тээвэрлэн хүргэж, агуулахад буулгах, улмаар Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцуудад тасралтгүй түгээх ажлыг зохион байгуулж байна.

Мөн ОХУ-аас 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ачигдсан 28 вагон буюу 1,680 тонн Аи-92 автобензин Сүхбаатар боомтоор ойрын хугацаанд орж ирэхээр хүлээгдэж байна.

Сүхбаатар төмөр замын боомтоор орж ирж буй шатахууныг буух өртөөнүүдэд шуурхай хүргэх, буулгах, шатахуун түгээх станцуудад ачин нийлүүлэх ажлыг Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран 24 цагаар тасралтгүй зохион байгуулж, нийлүүлэлтийн хэвийн байдлыг хангах чиглэлээр бүх боломжит арга хэмжээг авч ажиллаж байна.