Николь Кидман, Сандра Буллок нар "Үндэсний эгч дүүсийн өдөр"-ийг хамтдаа тэмдэглэж, удахгүй нээлтээ хийх "Практик ид шид 2" (Practical Magic 2) киноныхоо зураг авалтын үеийн онцгой мөчүүдээс хуваалцжээ.
Наймдугаар сарын 2-ны ням гарагт 59 настай Николь Кидман өөрийн Instagram хуудастаа киноны үргэлжлэл хэсгийн зураг авалтын талбайгаас авсан бичлэг нийтэлсэн байна. Уг бичлэгт тэрбээр дэлгэцийн эгч дүүсийн дүрд тоглож буй 62 настай Сандра Буллок болон бусад жүжигчдийн хамт харагджээ. Бичлэгт мөн Ли Пэйс, Жои Кинг, Мэйси Уильямс нар багтсан байна.
Жүжигчид зураг авалтын үеэр мэргэн өвс (sage) утаж, инээлдэн ярилцаж, асуултад хариулж, хамтдаа хөнгөн зууш идэж буй агшнууд ч гарчээ. Кидман бичлэгт цайвар ногоон өнгийн торон чимэглэлтэй даашинз өмссөн байсан бол Буллок хар өнгийн хүрэм, сул загвартай урт банзалтай харагджээ.
Кидман нийтлэлийнхээ тайлбарт "Эгч дүүс 🔮" хэмээн бичиж, киноны албан ёсны Instagram хуудсыг тэмдэглэжээ. Мөн арын хөгжимд Fleetwood Mac хамтлагийн "Seven Wonders" дууг ашигласан нь анхны кинотой холбоотой бэлгэдэл байж болох аж. Учир нь, 1998 оны "Practical Magic" киноны дууны цомогт Стиви Никсийн хоёр дуу багтдаг байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2):format(webp)/sandra-bullock-nicole-kidman-practical-magic-2-080226-db13672430db40a4b5f461f08ee6d5b3.jpg)
Николь Кидман төрсөн эгчдээ мөн мэндчилгээ дэвшүүлэв
Кидман Үндэсний эгч дүүсийн өдрөөр өөрийн төрсөн эгч Антониа Кидмандаа зориулж Instagram Stories хэсэгтээ мөн нийтлэл оруулжээ. Тэрбээр далайн эрэг дээр морь унаж буй хоёрынхоо зургийг хуваалцаж, "Үндэсний эгч дүүсийн өдрийн мэнд, @antoniakidman! Эгч дүүсийн холбоо шиг хүчтэй зүйл гэж үгүй" хэмээн бичсэн байна.
"Практик ид шид 2" киноны тухай
"Practical Magic" кино нь зохиолч Алис Хоффманы 1995 оны ижил нэртэй романаас сэдэвлэсэн бүтээл аж. Анхны кинонд Николь Кидман, Сандра Буллок нар Оуэнсийн эгч дүүс болох Гиллиан болон Саллигийн дүрийг бүтээдэг.
Тэд Салемын шулмын ангуучлалын үеийн амьд үлдсэн нэгэн эмэгтэйн удмаас гаралтай шулам бөгөөд дурласан эрчүүдийнх нь амийг авч оддог хараалаас салахын зэрэгцээ өөрсдийн ид шидийн хүчийг хүлээн зөвшөөрөх тэмцлийг харуулдаг байна.
Хүлээлт өндөр байгаа хоёр дахь анги нь анхны киноноос 28 жилийн дараа буюу есдүгээр сарын 11-нд кинотеатруудаар гарахаар төлөвлөгджээ. Энэ удаад Кидман, Буллок нар Гиллиан болон Саллигийн дүрээ дахин бүтээх бөгөөд тэдний тайван амьдралд нэгэн нууцлаг хүн (Ли Пейсийн дүр) ирснээр үйл явдал өрнөдөг аж.
Шинэ бүрэлдэхүүнд Жои Кинг Саллигийн охины дүрд, Мэйси Уильямс бага охины дүрд тоглож байгаа бол Стокард Чаннинг болон Дианн Уист нар эгч дүүсийг өсгөсөн этгээд содон нагац эгч нарын дүрээ дахин бүтээжээ.
Hulton Archive/Getty
"Эгч дүүсийн холбооноос хүчтэй ид шид гэж үгүй"
Киноны анхны трейлер дөрөвдүгээр сард гарч, үзэгчдэд киноны үргэлжлэлийн анхны дүр зургийг хүргэсэн аж. Трейлер эхлэх үед Фрэнни Оуэнсийн дүр "Эгч дүүсийн холбооноос хүчтэй ид шид гэж үгүй. Хувь тавилангаар шалгагдсан, цаг хугацаагаар соригдсон ч хэзээ ч эвдрээгүй" хэмээн хэлдэг байна.
Шинэ үйл явдалд Саллигийн охин Кайли гэр бүлийн хараалыг тайлахыг оролдож, үүний дараа Оуэнсийн эгч дүүс түүнийг олох, хараалыг арилгах аялалд гарна. Энэ аялал нь нууцлаг Иан (Ли Пейсийн дүр)-тай холбоотой үйл явдал болон өөрсдийн ид шидийн хүчтэйгээ дахин холбогдох сэтгэл хөдөлгөм замнал болох ажээ.
"Practical Magic 2" кино 2026 оны есдүгээр сарын 11-нд кино театруудаар нээлтээ хийх юм байна.
Эх сурвалж: PEOPLE