Францын зүүн өмнөд хэсэгт орших Chateau Miraval дарсны эдлэнд ой, хээрийн түймэр тун ойрхон байгаа ажээ. Энэхүү эдлэн нь Холливудын жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын олон жил үргэлжилсэн шүүхийн маргааны гол сэдэв байсан талаар TMZ мэдээлжээ.
TMZ-ийн мэдээлснээр, түймэр Chateau Miraval-ийн ойролцоо дэгдсэн ч гал сөнөөгчид одоогийн байдлаар тус өндөр үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө рүү гал тархахаас амжилттай сэргийлж байгаа аж.
Брэд Питт, Анжелина Жоли нар уг дарсны эдлэнг гэрлэсэн байхдаа хамтран худалдан авч байжээ. Харин 2022 оны арваннэгдүгээр сард Питт Жолиг шүүхэд өгч, түүнийг өөрийн эзэмшлийн хувийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдсан гэж мэдэгдсэн юм.
Питт, Жоли нар 2014 онд албан ёсоор гэрлэж, 2016 онд салж байгаагаа зарласан. Олон жил үргэлжилсэн шүүхийн маргааны дараа тэд 2024 онд албан ёсоор гэрлэлтээ цуцалсан байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI