Ричард Гир, Синди Кроуфорд нар гэрлэлтээ цуцлуулснаас хойш 30 гаруй жилийн дараа тэдний дараагийн гэр бүлээс төрсөн хүүхдүүд болох Хомер Гир болон Кайа Гербер нар анх удаа нэг төсөл дээр хамтран ажиллаж байгаа аж.

Тэд Нью-Йорк хотод болсон FX сувгийн "The Shards" цувралын нээлтийн үеэр хамтын ажиллагааныхаа талаар ярилцжээ. 26 настай Хомер Гир "Зураг авалт эхлэхээс өмнө бид огт танил байгаагүй. Харин зураг авалтаас хоёр долоо хоногийн өмнө жүжигчдийн хамт уулзаж, тэр үеэс найзууд болсон" хэмээн ярьсан байна.

Өдгөө 24 настай Кайа Герберээс эцэг эх нь холбоотой байснаас өмнө Хомерыг мэддэг байсан эсэхийг асуухад тэрбээр "Ямар холбоо?" хэмээн хошигнон хариулжээ. Ричард Гир, Синди Кроуфорд нар 1991 онд гэрлэж, 1995 онд салсан билээ.

Cindy Crawford and Richard Gere are pictured at the 65th Annual Academy Awards in Los Angeles, California, on March 29, 1993.
Ричард Гир, Синди Кроуфорд (1990.03.29) 

Кайа Гербер хамтран тоглосон Хомерын талаар "Тэр үнэхээр хөгжилтэй. Намайг үргэлж инээлгэдэг, хамгийн сайн хамтрагч жүжигчин" хэмээн магтжээ.

"The Shards" Хомер Гирийн "Euphoria" цувралын дараах хоёр дахь томоохон уран бүтээл аж. Тэрбээр зураг авалтын үеэр аав Ричард Гирээсээ тогтмол зөвлөгөө авч байжээ. 

Тэрбээр "Би ааваасаа дүрээ хэрхэн бүтээх талаар биш, харин зураг авалтын талбай дээр өөрийгөө хэрхэн авч явах, энэ мэргэжлээр хэрхэн зөв замнал бий болгох талаар зөвлөгөө авдаг. Би бараг өдөр бүр түүн рүү залгадаг. Тэр бол миний хамгийн үнэтэй зөвлөгч" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN