Оо ла ла! Кэти Перри, Жастин Трюдо нар Францын өмнөд хэсэгт зуны халуухан, романтик өдрүүдээ хамтдаа өнгөрүүлж байна.
Хосууд долдугаар сарын 29-нд Францын Ривьерагийн алдартай ресторан, далайн эргийн клуб болох "Club 55"-д дотно харилцаагаа ил тод харуулсан байна. Тэд хамтдаа усанд сэлж, ундаа ууж, усан дунд үнсэлцэж буй нь олны анхаарлыг татжээ.
Өдгөө 41 настай Кэти Перри сүрлэн цүнх барьж, бор өнгийн ижил загвартай хоёр хэсэгтэй хувцас өмссөн байсан бол 54 настай Жастин Трюдо армийн ногоон өнгийн усны хувцастай, гарынхаа дээд хэсэгт хийлгэсэн шивээсээ ил гаргасан байсан аж.
:max_bytes(150000):strip_icc():focal(485x0:487x2):format(webp)/katy-perry-justin-trudeau-2-073026-c37146ac094f49c4a1d9e630353ead12.jpg)
Хоёулаа нарны шил зүүсэн байсан бөгөөд Кэти Перри Газар дундын тэнгист сэлэх үедээ үсээ хавчаараар тогтоосон байжээ. Тэдний нэгэн зурагт Пампелонн эргийн ойролцоох усанд үнсэлцэж буй мөчийг буулгасан байна. Өөр нэг зурагт тэд жижиг хэмжээтэй шампанскийн лонх мэт харагдах ундаа ууж, лонхны амсарт лайм жимсний зүсэм хийсэн байжээ.
Хосууд далайн эрэг дээр ч хамтдаа цагийг аз жаргалтай өнгөрүүлсэн байна. Тэд сүүдэрт байрлуулсан алчууртай сандал дээр тэврэлдэн сууж, Кэти Перри хамтрагчийнхаа мөрөн дээр гараа тавьсан байдалтай харагджээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(453x0:455x2):format(webp)/katy-perry-justin-trudeau-3-073026-ee0ff3f731db44cb9c2f878635b16088.jpg)
Тэдний хайр дурлал хэрхэн эхэлсэн бэ?
Поп од Кэти Перри болон Канадын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Жастин Трюдо нар анх 2025 оны долдугаар сард Монреаль хотод хамтдаа оройн хоол идэж буй цагаас хойш нэр холбогдож эхэлжээ. Тухайн үед нэгэн эх сурвалж PEOPLE сэтгүүлд "Хосуудын хооронд “шууд хүчтэй холбоо үүссэн” гэж ярьсан байна.
Тэд харилцаагаа мөн оны аравдугаар сард албан ёсоор баталжээ. Тухайн сард тэд Парисын алдарт "Crazy Horse Paris кабаре" шоуны үеэр хамтдаа болзож байгаа нь харагдсан байна.
Канадын улс төрийн хүрээний нэгэн эх сурвалж тухайн үед PEOPLE сэтгүүлд “Энэ харилцаа хэдийнэ "нэлээд ноцтой түвшин"-д хүрсэн бөгөөд улам гүнзгийрч байна. Тэд үнэхээр хос болсон, боломжтой үедээ аль болох их цагийг хамт өнгөрөөж байна” гэж ярьжээ.
Түүнээс хойш хосууд Coachella, Давосын эдийн засгийн форум, Tribeca Film Festival зэрэг олон нийтийн арга хэмжээнүүдийн үеэр хамтдаа аз жаргалтай байгаагаа харуулсан аж.
Гуравдугаар сард нэгэн эх сурвалж PEOPLE сэтгүүлд "Тэд завгүй амьдрал, холын зайтай харилцааг үл харгалзан энэ харилцаагаа хадгалж үлдэхээр “тууштай" хичээж байна” гэж ярьжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(599x0:601x2):format(webp)/katy-perry-justin-trudeau-4-073026-91d059bb465a484abe0da7948ca6bb2d.jpg)
Кэти Перри, Орландо Блум нарын салалт
Кэти Перри 2025 онд сүйт залуу асан жүжигчин Орландо Блумаас салсан. Тэдний төлөөлөгч PEOPLE сэтгүүлд “Сүүлийн хэдэн сарын хугацаанд тэд харилцаагаа өөрчлөн, хүүхдээ хамтран өсгөхөд анхаарлаа хандуулж байна. Тэдний хамгийн чухал зорилго бол охиноо хайр, тогтвортой байдал, харилцан хүндэтгэлтэйгээр өсгөх явдал юм” гэж мэдэгджээ. Кэти Перри, Орландо Блум нар өдгөө 5 настай Дэйзи Дав охинтой аж.
Жастин Трюдогийн гэр бүл
Жастин Трюдо болон түүний хуучин эхнэр Софи Грегуар Трюдо нар 18 жилийн гэрлэлтийн дараа 2023 оны наймдугаар сард хоёр тийш болсон. Тэд хамтын амьдралынхаа туршид 17 настай Ксавьер, 16 настай Элла-Грэйс, 11 настай Хадриен гэсэн гурван хүүхэдтэй болжээ.
Эх сурвалж: PEOPLE