Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 28, 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах боловч, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

2026 оны аравдугаар сарын 28-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Өнөөдөр Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +1...+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР