Украины Зэвсэгт хүчний Агаарын цэрийн хүчний өглөөний мэдээнд "Оросын цэргүүд бямба гарагт шилжих шөнө (аравдугаар сарын 24) Украины бүс нутгууд руу агаараас цохилт өгөх 126 хэрэгслээр довтолсон" гэж дурджээ. Тодруулбал,

Уг довтолгоонд "Герань" болон "Shahed" төрлийн цохилтын нисгэгчгүй нисэх аппарат (БПЛА), түүний дотор тийрэлтэт болон "Бандероль" төрлийн камикадзе дрон, мөн "Пародия" нэртэй хуурамч (дууриамал) дронуудыг ашигласан байна. Эдгээрийг Шаталово, Орёл, Курск, Брянск, Приморско-Ахтарск болон эзлэгдсэн Донецк, аннексид автсан Крымийн Гвардейское зэрэг газруудаас хөөргөжээ.

Украины зэвсэгт хүчин Оросын 101 дрон сөнөөж, устгаж, сааруулж чадсан байна. Мөн Агаарын цэрийн хүчний мэдээнд "Дайсны агаарын довтолгооны хэрэгсэл 14 цэгт туссан бөгөөд сөнөөгдсөн аппаратуудын хэлтэрхий 5 цэгт унасан нь тогтоогдсон" гэжээ. Үүнээс гадна ОХУ-ын довтолгоо тус мэдээлэл нийтлэгдсэнээс хойш ч үргэлжилсэн болохыг Украины цэргийнхэн нэмж тэмдэглэсэн байна.

Киевийн хойд хэсэгт байшин цохилтод өртөж, хоёр хүн бэртжээ

Киев хотын цэргийн захиргаа (КХЦЗ)-ны мэдээлснээр, нийслэл хотын Оболонский дүүрэгт шөнийн цагаар дрон унах үед хувийн сууцны байшин эвдэрч, хоёр хүн бэртэж гэмтсэн байна. Мөн КХЦЗ-наас гаргасан дараагийн мэдэгдэлд "Оросын ээлжит халдлагын дараа "Укрэнерго" төрийн өмчит компанийн шийдвэрээр хотын Голосеевский болон Соломенский дүүргийн зарим хэсэгт яаралтай цахилгааны хязгаарлалт хийсэн" гэжээ.

Харьков мужийн цэргийн захиргаа (ХМЦЗ)-ны дарга Олег Синегубов аравдугаар сарын 24-ний өглөө Харьков хотын Индустриальный дүүрэгт дрон цохилт өгсөн талаар мэдээлсэн байна. Халдлагын улмаас 64 настай эмэгтэй бэртсэн бөгөөд Оросын довтолгооны бусад хор уршгийг нарийвчлан тодруулж буй аж.

Өнгөрсөн хоногт Оросын зэвсэгт хүчний цохилтуудын улмаас Донецк мужийн Славянск болон Краматорск хотод хоёр энгийн иргэн амиа алдаж, өөр 18 хүн шархадсан тухай Донецк мужийн ОВА-ийн дарга Вадим Филашкин Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Эх сурвалж: DW